- Мэндчилгээ

огноо: 2018-09-01

8X100

ОНЛАЙН СУРГАЛТАД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Юун түрүүнд манай онлайн сургалтыг сонгож байгаа, сонирхож байгаа та бүхэнд гүнээ талархъя.

Сэлүүн Санаа ХХК нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд зориулан элсэлтийн шалгалтад бэлтгэх чиглэлийн 8x100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд 1, 2, 3 номуудыг эрхлэн гаргаад 5 жил болжээ. Энэ хугацаанд чамлахааргүй олон хэрэглэгчтэй болж багагүй ололт, амжилтыг үзүүлсээр байгаа нь илүү цаашлах урам зориг төрүүлж, илүү сайжрах боломжуудыг авчирсаар байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй мянга мянган сурагч, багш нарын гол гарын авлага болсон эдгээр номын дагуу танхимын сургалтыг ч явуулж байгаа бөгөөд манай төгсөгчид жил бүр ЭЕШ-д өндөр оноо дундажладаг уламжлалтай болсон.

Жил ирэх тусам манай төвийн сургалтын технологи, материал, хэрэглэгдэхүүн гээд бүхий л зүйлс хөгжин дээшилсээр байгаа бөгөөд дараагийн чухал ажлаа танилцуулахад бэлэн болжээ.

Бид, үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойдоо зориулж олон арга хэмжээ явуулж байгаагийн дараагийн томоохон төсөл нь ОНЛАЙН СУРГАЛТын систем юм.

Энэ систем нь ЕБС-ын математикийн хичээлийг бие даан судлах, мэдлэгээ бататгах, илүү идэвхитэйгээр суралцах боломжийг олгох зорилготой төдийгүй сурагчдад өөрийгөө сорин уралдаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн урамших боломжийг ч олгох юм. 

Шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн онлайн сургалтад үнэ төлбөргүй олон контент байгаа бөгөөд сурагч, багш та бүхнийг идэвхитэй ашиглаарай хэмээн уриалж байна. 

 

Та бүхэнд амжилт хүсье.

8x100

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.