The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
ӨБ | Ажлын бодлого-6
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Ажлын бодлого хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Болд нэг ажлыг $16$ хоногт, Тэргэл уг ажлыг $11$ хоногт хийдэг. Харин Болд, Тэргэл, Төгөлдөр гурав хамтарч хийвэл энэ ажлыг $6$ хоногт хийж дуусгана. Тэгвэл Төгөлдөр ганцаараа хийвэл хэд хоногт дуусгах вэ?

Дахиад бодъё

Бодолт. Болд нэг ажлыг $16$ хоногт хийдэг гэдгээс нэг хоногт уг ажлын $\dfrac1{16}$ хэсгийг хийнэ. Дараагийн нөхцөлөөс Тэргэл нь нэг хоногт уг ажлын $\dfrac1{11}$ хэсгийг хийнэ. Төгөлдөр уг ажлыг $x$ хоногт дуусгаж чаддаг гэвэл гурвуулаа нийлээд нэг өдөрт $$\dfrac1{16}+\dfrac1{11}+\dfrac1{x}$$ хэсгийг хийнэ. Нийлээд хийхэд уг ажлыг $6$ хоногт дуусгана гэдгээс $$\left(\dfrac1{16}+\dfrac1{11}+\dfrac1{x}\right)\cdot 6=1$$ тэгшитгэл үүснэ. Уг тэгшитгэлийг бодвол $$\dfrac1{16}+\dfrac1{11}+\dfrac1{x}=\dfrac1{6}$$ $$\dfrac1{x}=\dfrac1{6}-\dfrac1{16}-\dfrac1{11}=\dfrac{7}{528}$$ $$x=\dfrac{528}{7}=75\dfrac{3}{7}$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
43. ӨБ | Голын урсгал-1 төлбөргүй
44. ӨБ | Голын урсгал-2 төлбөргүй
45. ӨБ | Голын урсгал-3 төлбөргүй
46. ӨБ | Голын урсгал-4 төлбөргүй
47. ӨБ | Голын урсгал-5 төлбөргүй
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.