The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
ӨБ | Угталцах хөдөлгөөн-5
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Угталцах хөдөлгөөн хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. $A$ хотоос $B$ хот хүрэхээр $10$км/цаг хурдтай дугуйтай хүн гарчээ. Түүнийг гарснаас $2$ цагийн дараа $B$ хотоос $A$ хотыг чиглэн дугуйтай хүнээс $7$ дахин их хурдтай машинтай хүн гарчээ. Тэднийг уулзалдах үед машинтай хүн дугуйтай хүнээс $100$ км-ээр их зам туулсан байв. Хоёр хотын хоорондох зайг олоорой.

Дахиад бодъё

Бодолт.
Арга 1. (Арифметик) Дугуйтай хүн гараад $2$ цагт $10\mbox{км/цаг}\cdot2\mbox{цаг}=20\mbox{км}$ туулсан байна. Энэ мөчөөс эхлээд түүнээс $7$ дахин их буюу $7\cdot10\mbox{км/цаг}=70\mbox{км/цаг}$ хурдттай машин урдаас нь угтаад гарна. Машинтай хүн цаг тутамд $70\mbox{км}-10\mbox{км}=60\mbox{км}$ илүү туулна. Машинтай хүнийг гарахаас өмнө дугуйтай хүн $20\mbox{км}$ туулсан байсан.
Дугуйтай болон машинтай хүмүүс уулзалдах үед машинтай хүн дугуйтай хүнээс $100$ км илүү туулсан гэхээр машинтай хүн $\dfrac{100+20}{60}=2$ цаг зарцуулсан гэж гарна. Эндээс дугуйтай хүн нийт $2+2=4$ цагт $10\cdot4=40$ зам, машинтай хүн $2$ цагт $2\cdot70=140$ зам туулсан. $A$ ба $B$ хотуудын хоорондох зай $40+140=180$ гэж гарна.
Арга 2. (Тэгшитгэл зохиох) Машинтай хүн гарснаас хойш $x$ цаг яваад уулзалдсан гэе. Тэгвэл дугуйтай хүн нийт $x+2$ цагт $10\mbox{км/цаг}$ хурдаар $10(x+2)$ км зам туулна. Харин машин $70\mbox{км/цаг}$ хурдтайгаар $2$ цагт $70x$ км зам туулна. Машинтай болон дугуйтай хүнийн туулсан зайн зөрүү $100$ гэдгээс $$70x-10(x+2)=100\Rightarrow$$ $$\Rightarrow 70x-10x-20=100\Rightarrow $$ $$\Rightarrow 60x=120\Rightarrow x=2$$ гэж олдоно. Эндээс дугуй хүн нийт $(x+2)\cdot10=4\cdot10=40\mbox{км}$, Машинтай хүн $70x=140\mbox{км}$ зам туулна. Нийт зай буюу $A$, $B$ хотуудын хоорондох зай $$ 40\mbox{км}+140\mbox{км}=180\mbox{км}$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
43. ӨБ | Голын урсгал-1 төлбөргүй
44. ӨБ | Голын урсгал-2 төлбөргүй
45. ӨБ | Голын урсгал-3 төлбөргүй
46. ӨБ | Голын урсгал-4 төлбөргүй
47. ӨБ | Голын урсгал-5 төлбөргүй
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.