The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
ӨБ | Угталцах хөдөлгөөн-3
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Угталцах хөдөлгөөн хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Суудлын машин $A$ хотоос $B$ хот хүртэл $4$ цаг явдаг. Харин ачааны машин $B$ хотоос $A$ хот хүртэл $7$ цаг явдаг. Суудлын болон ачааны машинууд $A$ ба $B$ хотоос нэгэн зэрэг угталцан гарснаас хойш $1$ цагийн дараа тэдний хооронд $153$ км зай үлдэв. Тэгвэл хоёр хотын хоорондох зайг ол.

Дахиад бодъё

Бодолт. $4$ ба $7$ тоонуудын ХБЕХ нь $28$ тул хоёр хотын хоорондох зайг $28$ хэрчмээр дүрслэе. Тэгвэл суудлын машин нэг цагт $28:4=7$ хэрчим туулна. Харин ачааны машин нэг цагт $28:7=4$ хэрчим туулна
Иймд суудлын болон ачааны машинууд нэг цагт $\color{red}{7}+\color{blue}{4}=11$ хэрчим туулна. Тэр хоёр $1$ цаг туулсан гэдгээс нийт $11\cdot1=11$ хэрчим туулна. Цаана нь $28-11=17$ хэрчим үлдэх бөгөөд энэ нь $153$-тэй тэнцүү гэдгээс нэг хэрчмийн урт $153:17=9$ км гэж гарна. Хоёр хотын хоорондох зай $28$ хэрчим буюу $$28\cdot9=252\mbox{км}$$байна.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
43. ӨБ | Голын урсгал-1 төлбөргүй
44. ӨБ | Голын урсгал-2 төлбөргүй
45. ӨБ | Голын урсгал-3 төлбөргүй
46. ӨБ | Голын урсгал-4 төлбөргүй
47. ӨБ | Голын урсгал-5 төлбөргүй
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.