The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
ӨБ | Угталцах хөдөлгөөн-4
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Угталцах хөдөлгөөн хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Дугуйтай хүн нэг цагт $11$ км туулдаг. Харин мотоциклтой хүн түүнээс $6$ дахин хурдан. Тэр хоёр $A$ ба $B$ хотуудаас угталцан нэгэн зэрэг гарчээ. Тэднийг уулзалдах үед мотоциклтой хүн дугуйтай хүнээс $220$ км илүү туулсан байв. $A$, $B$ хотуудын хоорондох зайг ол.

Дахиад бодъё

Бодолт. Мотоциклтой хүний хурд $11\cdot6=66$ км/ц байх бөгөөд нэг цаг тутамд мотоциклтой хүн $66-11=55$ км илүү тулна. Илүү туулсан нийт зай $220$ км гэж өгсөн тул хоёр хүн нийт $$220:55=4\mbox{ цаг}$$ зарцуулсан гэж гарна. Эндээс хоёр хотын хоорондох зай $$(11\mbox{км/ц}+66\mbox{км/ц})\cdot4\mbox{ц}=308\mbox{км}$$ байна.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
43. ӨБ | Голын урсгал-1 төлбөргүй
44. ӨБ | Голын урсгал-2 төлбөргүй
45. ӨБ | Голын урсгал-3 төлбөргүй
46. ӨБ | Голын урсгал-4 төлбөргүй
47. ӨБ | Голын урсгал-5 төлбөргүй
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.