The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
ӨБ | Ижил чигийн хөдөлгөөн-4
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Ижил чигийн хөдөлгөөн хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Бат гэрээсээ гарч $9$км/ц хурдтайгаар явав. $2$ цагийн дараа Дорж түүнийг гүйцэхээр $12$ км/ц хурдтайгаар араас нь явжээ. Доржийн нохой түүнтэй зэрэгцэн гарч Батыг гүйцээд, буцаж Дорж дээр ирэх гэх мэтээр 22 км/ц-н хурдтайгаар тасралтгүй гүйсээр байв. Нохой хичнээн км зам туулсан бэ?

Дахиад бодъё

Бодолт. Бат гэрээсээ гарснаас $2$ цагийн дараа $9\cdot2=18$ км зам туулна. Энэ үед түүнийг гүйцэхээр $12$ км/ц хурдтай Дорж гарах бөгөөд тэдний хурдны зөрүү $12-9=3$ км/ц.
Цаг тутамд $3$ км ойртох тул $18:3=6$ цагийн дараа Дорж Батыг гүйцнэ. Энэ хугацаанд нохой тасралтгүй гүйх бөгөөд хурд нь $22$ км/ц тул нийтдээ $22\cdot 6=132$ км байна.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
43. ӨБ | Голын урсгал-1 төлбөргүй
44. ӨБ | Голын урсгал-2 төлбөргүй
45. ӨБ | Голын урсгал-3 төлбөргүй
46. ӨБ | Голын урсгал-4 төлбөргүй
47. ӨБ | Голын урсгал-5 төлбөргүй
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.