The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
ӨБ | Голын урсгал-5
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Урсгалын хурд хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Хоёр завины тогтмол усанд явах хурд $71$км/ц ба $66$км/ц байв. Голын урсгалын хурд $10$км/ц. Нэг цэгээс нэгдүгээр завь урсгал сөрж, хоёрдугаар завь урсгал дагуу нэгэн зэрэг хөдлөв. $2$ цагийн дараа тэдний хоорондох зай хэд болсон байх вэ?

Дахиад бодъё

Бодолт. Нэгдүгээр завины урсгал сөрөх хурд $71\mbox{км/ц}-10\mbox{км/ц}=61\mbox{км/ц}$ байна. Хоёрдугаар завины урсгал дагуух хурд $66\mbox{км/ц}+10\mbox{км/ц}=76\mbox{км/ц}$ байна. Мэдээж нэг цэгээс нэгэн зэрэг хөдөлсөн тул хоёр завь нэг цагийн дотор $$61\mbox{км/ц}+76\mbox{км/ц}=137\mbox{км/ц}$$ хурдтайгаар холдоно. Иймд $2$ цагийн дараа тэдний хоорондох зай $$137\mbox{км/ц}\cdot2\mbox{ц}=274\mbox{км}$$ болно.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
43. ӨБ | Голын урсгал-1 төлбөргүй
44. ӨБ | Голын урсгал-2 төлбөргүй
45. ӨБ | Голын урсгал-3 төлбөргүй
46. ӨБ | Голын урсгал-4 төлбөргүй
47. ӨБ | Голын урсгал-5 төлбөргүй
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.