The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
ӨБ | Холимогийн бодлого-2
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Холимогийн бодлого хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Эгчийн түрүүвчинд $5000$₮ болон $20000$₮-н $29$ мөнгөн дэвсгэрт байв. Нийтдээ $430000$ төгрөг байсан бол мөнгөн дэвсгэрт тус бүр хэдэн ширхэг байсан бэ?

Дахиад бодъё

Бодолт. Хэрвээ бүх дэвсгэртийг $5000$₮ байсан гэвэл нийтдээ $29\cdot5000=145000$ төгрөг гэж гарна. Энэ нь $430000$ төгрөгөөс хөлөөс $285000$ төгрөгөөр бага байна.
Энэ зөрүү нь $20000$₮ төгрөг бүрийг $5000$₮ гэж тооцсноос буюу $15000$₮ дутуу тооцсноос үүссэн дүн юм. Иймд $285000$ зөрүүг $15000$-д хуваавал хорин мянгатын дэвсгэртийн тоо гарна. $285000:15000=19$ хорин мянгат, $29-19=10$ ширхэг таван мянгат байсан.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
43. ӨБ | Голын урсгал-1 төлбөргүй
44. ӨБ | Голын урсгал-2 төлбөргүй
45. ӨБ | Голын урсгал-3 төлбөргүй
46. ӨБ | Голын урсгал-4 төлбөргүй
47. ӨБ | Голын урсгал-5 төлбөргүй
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.