The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
#8x100 математик сургалтын төв
Манай системд ЕБС-н заавал судлах болон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн бүх хичээл + олимпиад, их дээд сургуулиуд, гадаадын хөтөлбөрийн гээд хичээлүүд ОНОЛ ЖИШЭЭ ДААЛГАВАРтайгаар видео болон бичмэл хосолж орсон байдаг.
Санал болгох хичээлүүд
Хичээл үзэх заавар (видео)
Зөвлөгөө
  1. Хичээл үзэхдээ видео хичээлээ онолын хэсгийн дараа үзвэл илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд онол болон жишээгээ аль болох ойлгохыг хичээгээд, дараа нь видео хичээлийг үзвэл сайн ойлгоно.
  2. Хичээлээ үзсэн боловч ойлгохгүй байвал энэ тийм том асуудал биш шүү. Угаасаа математикийн хичээлийн нэг удаа үзээд шууд ойлгох нь ховор. Иймд давтан үзэх хэрэгтэй. Зарим тохиолдолд 10 удаа үзсэн ч болно. Гол нь ойлгох хүртлээ битгий шантраарай.
Бонус
Элсэлтийн шалгалтын 1000 бодлогыг сэдэв сэдвээр нь ангилаад, зарим бодлогыг засварлаад БУСАД цэс дотор оруулсан шүү. Ангиараа нийлээд багштайгаа ажиллахад илүү үр дүнтэй байдаг.

Санал болгох хичээлийн багцууд

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.