The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Нийлбэр ба ялгаврын квадрат
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Нийлбэр ба ялгаврын квадрат хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Дараах илэрхийллийг нийлбэрийн квадратын томьёо ашиглан задлаарай. $$(7m+c)^2$$

Дахиад бодъё

Бодолт. Нийлбэрийн квадратын томьёо нь $$(\color{red}{a}+\color{blue}{b})^2=\color{red}{a^2}+2\color{red}{a}\color{blue}{b}+\color{blue}{b^2}$$ байдаг. Иймд $$(7m+c)^2=$$ $$=(\color{red}{7m})^2+2\cdot(\color{red}{7m})\cdot(\color{blue}{c})+ (\color{blue}{c})^2=$$ $$=\color{red}{49m^2}+14mc+\color{blue}{c^2}.$$ болно.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Дунд анги
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.