Богино хичээл | Суртлаа давт
Давтамжийн хүснэгт
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Давтамжийн хүснэгт хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Дараах давтамжийн хүснэгтээр дүрслэгдсэн өгөгдлийн арифметик дунджийг олоорой.$$\begin{array}{cc} \hline \mbox{Утга}& \mbox{Давтамж} \\ \hline 2 & 5 \\ 6 & 3 \\ 9 & 5 \\ 10 & 1 \\ \hline \end{array}$$

Дахиад бодъё

Бодолт. Энэ өгөгдөлд $2$ утга $5$ удаа, $6$ утга $3$ удаа орсон гэх мэт. Өгөгдлийн нийт утгуудын нийлбэрийг олохын тулд давтамжийн хүснэгтээ өргөтгөе.$$\begin{array}{ccc} \hline \mbox{Утга}& \mbox{Давтамж}& f\cdot x \\ \hline 2 & 5 & 10 \\ 6 & 3 & 18 \\ 9 & 5 & 45 \\ 10 & 1& 10 \\ \hline Нийт &14 &83 \end{array}$$Эндээс дүгнэвэл нийт өгөгдлийн тоо $n=14$ бөгөөд өгөгдөл дэх утгуудын нийлбэр $\sum x_n=83$ гарна. Иймд арифметик дундаж нь $$\overline x=\dfrac{\sum x_n}{n}=\dfrac{83}{14}\approx5.93$$ гэж гарна.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
38. Процент-1 (бага) төлбөргүй
Дунд анги
38. Язгуур-1 төлбөргүй
Ахлах анги
245. СХ-н дисперс 1 төлбөргүй
259. Огторгуйн геометр төлбөргүй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.