The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Хэрчмийн арга
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Хэрчмийн арга хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Хоёр тооны нэг нь нөгөөгөөсөө $422$-р их ба нийлбэр нь $764$ бол тоо тус бүрийг ол.

Дахиад бодъё

Бодолт. Бодлогын өгүүлбэрийг хэрчмээр дүрслэвэл
байна. Нийлбэр тооноос $422$-г хасвал $764-422=342$ болох бөгөөд энэ нь хоёр хар өнгөтэй хэрчмийн нийт урт болно.
Иймд нэг хар хэрчмийн урт $$342:2=171$$ гэж гарна. Энэ нь хоёрдугаар тоо болно. Нэгдүгээр тоо нь $$171+422=593$$ гэж олдоно.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Дунд анги
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.